Гэрээ хүчилтөрөгчөөр дүүргэе

Сэвшээ Эко ХХК-ийн тухай

Агаарын бохирдол, дотор орчны хүчилтөрөгчийн дутагдал Монголын хүн амын талаас илүү хувьд томоохон хохирол учруулсаар байна.

Агаарын бохирдлын том асуудал шийдэгдэхгүй удсаар байгаа ч технологийн хөгжлийн энэ үед бид дотор орчинд өөрсдийгөө үр дүнтэй хамгаалах боломж байгаа билээ. Энэ бол гаднах агаарыг шүүн, шаардлагатай үед халааж оруулан сэлгэж дотор орчны тоос, тоосонцор, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хийнүүд, хүчилтөрөгчийн дутагдал, гадна орчны дуу чимээний бохирдол зэрэг асуудлуудаас цогцоор нь хамгаалдаг агаар сэлгэлтийн технологи юм.

Гэвч ихэнх иргэд агаар сэлгэлтийн чухал технологи, түүний өгөх ашиг тус, боломжийн талаар мэдэхгүй, уг технологи өргөн хэрэглээнд нэвтэрч амжаагүй, ашиглалт маш бага байна.

Монголын айл өрх, цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд дотор орчнуудад агаар сэлгэлтийн системүүд нэн дутагдалтай, шаардлагатай байгаа боловч өргөн хэрэглээнд нэвтрэхгүй байгаа шалтгаануудыг Сэвшээ Эко ХХК-ийн залуус судлан тогтоож, судалгаа, туршилт, хөгжүүлэлтийн дүнд Монгол орны орчин нөхцөлд, онцлогт нийцэх хананы агаар сэлгэгчүүдийг зах зээлд гаргаад байна.

Бид орчин үеийн шилдэг технологиор дамжуулан, мөн энэхүү технологи нэвтрэхэд тулгардаг бэрхшээлүүдийг давж Монголчуудынхаа эрүүл мэнд, тав тухад дорвитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.